Орчин үеийн монгол айл
Орчин үеийн монгол айл ямар байгаа вэ?
Нийгэм цаг үеэ даган удамжлалт заншилд өөрчлөлт орж соёлын давалгаанд хэн хүнгүй автсан билээ. Техник технологийн маргахааргүй дэвшилтүүд хүн төрөлхтөнг аль хэдийн өөрт дасан зохицуулсны нэгээхэн баримт нь монгол нүүдэлчин айлын ахуйн соёлд ч нөлөө үзүүлсэн байдал юм.
Бидний нүүдэлчний соёл иргэншил нь Монгол улс өнө мөнхөд туурга тусгаар оршин тогтнохын үндэс суурь төдийгүй хүн төрөлхтөний шуналыг хазаарлан тогтоож, тэднийг бас сүйрлээс аврах асар гүнзгий гүн ухаан юм. Харин орчин үеийн монгол айл уг соёлоо гээхгүйгээр цаг үеэ мэдэрч хөгжлийн үйл явцыг дагаж чадаж байгаа нь таатай хэрэг ээ.
Add caption |
Нүүдэлчин монголчууд айл бараадахаасаа илүү малаа даган өвс шим тэжээл ихтэй газрыг зорьдог тул хүний хөл ховор газар буух нь элбэг. Ийм нөхцөлд тэр бүр хол газрын айлуудаар зочлох боломж хомс учир үүрэн телефон утасны тусламжаар төрөл садан хамт хотолж байсан хол ойрын айлуудын мэдээ мэдээллээ авах боломж ч нээгдсэн. Өмнө нь малчин айл өрхүүд мэдээ мэдээллээс хол мэдлэг дульмаг харанхуй байсан тул энэ нь асар их ач холбогдолтой зүйл болжээ.
No comments:
Post a Comment